Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Хууль сурталчлах уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын иргэд, аж ахуйн нэгж, бизнесийн холбоодын
хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо.

Энэхүү уулзалтаар Алсын хараа 2050 хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад улс орноос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх, гадаад иргэдийн оруулж буй бодит хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хууль эрх зүйн шинэчлэлийн талаар болон байгууллагын үйл ажиллагаа, цахим шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй мэдээ, мэдээллийг  хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч оролцов.