Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Улс тунхагласны баярыг тохиолдуулан зарим албан хаагчдад шагнал гардууллаа

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан төрийн үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, албан үүргээ тогтмол чанартай биелүүлсэн албан хаагчдад Төрийн дээд одон медаль, салбарын шагнал болон байгууллагын шагнал гардууллаа. Тодруулбал, Байгууллагын жуух бичгээр нэг албан хаагч, Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт жуух бичиг" шагналаар гурван албан хаагч, Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”-ээр дөрвөн албан хаагч, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар нэг албан хаагч, Төрийн дээд одон, медаль “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар таван албан хаагч, “Цэргийн гавьяаны одон”-оор нэг албан хаагч тус тус шагнагдаж,  шагналыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 222 дугаар зарлиг “Цэргийн гавьяаны одон”

  • Агаарын замын боомт хариуцсан газрын дарга Д.Давааням

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 123, 222 дугаар зарлиг “Хөдөлмөрийн хүндэт медаль”

  • Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Солонго
  • Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын ахлах байцаагч Б.Тамир
  • Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Гэрэлтуяа
  • Өмнөд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Д.Нэргүй
  • Зүүн бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн Ц.Мөнхтуяа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 115 дугаар зарлиг “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль”

  • Виз зөвшөөрлийн мэргэжилтэн Д. Оюунчимэг

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны A/320 тоот тушаал“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

  • Виз зөвшөөрлийн мэргэжилтэн Д. Мөнхбаяр
  • Хяналтын улсын байцаагч Б. Оргилбаяр
  • Өмнөд бүс дэх газрын Дундговь аймаг дахь ахлах мэргэжилтэн С. Мөнхтүвшин
  • Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Б. Уранчимэг

Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”

  • Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Г. Гэрэлтуяа
  • Хяналтын улсын байцаагч Т. Энхжаргал
  • Өмнөд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч А. Нарантуяа

Байгууллагын даргын 2022 оны А/113 дугаар тушаалГадаадын иргэн, харьяатын газрын “Жуух бичиг”

  • Хяналтын улсын байцаагч Р. Зоригоо