Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Энэтхэг улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-т Гадаадын иргэн, харьяатын газрын таван албан хаагч хамрагдлаа. Тодруулбал, Төв болон боомт, орон нутаг дахь нэгжийн сүлжээний инженерүүд болох таван албан хаагч 10 дугаар сарын 17-оос 11 дүгээр сарын 25-ны хооронд БНЭУ-ын Засгийн газрын Электрон, мэдээллийн технологийн яамны дэргэдэх Шинжлэх ухааны“C-DAC” нийгэмлэгийн Chandigarh хот дахь салбар сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр 42 хоногийн сургалтад хамрагдаад ирлээ.
Тус сургалтад Ази, Африкийн 12 орны 30 суралцагч хамрагдсан бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр ахисан түвшиний мэдлэг олгосон байна. ITEC хөтөлбөрийг 1964 оны 9 дүгээр сарын 15-нд Энэтхэгийн Засгийн газраас эхлүүлсэн. Сүүлийн 57 жилийн хугацаанд ITEC Энэтхэгийн томоохон институтиудад дэлхийн 160 орны 200 мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, сургажээ.