Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалаар гавьяаны амралтад гарч буй хяналтын улсын байцаагч Б. Уранчимэгт Агаарын замын боомт хариуцсан газрын удирдлага, ээлжийн албан хаагчид нь ажлын талбарт нь хүндэтгэл үзүүллээ.
Б. Уранчимэг нь 1982 оноос Ардын армийн 027 дугаар ангиас ажлын гараагаа эхэлж Төрийн байгууллагад 26 жил, Гадаадын иргэн, харьяатын байгууллагад 2011 оноос тасралтгүй ажиллаж байгаад ийнхүү гавьяаны амралтад гарч байна.