Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчийн болон гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.12.26/ боллоо. Тодруулбал, Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн төв, орон нутаг дахь нэгжийн нийт 4 албан хаагч төрийн албан албан хаагчийн тангараг, гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгогдсон 7 албан хаагч хяналтын улсын байцаагчийн тангараг өргөсөн юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр тангараг өргөсөн нийт албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлага, ёс зүйтэй гүйцэтгэж ажиллахдаа бусдыгаа үлгэрлэн манлайлагч, ёс зүйтэй, шилдэг тэргүүний албан хаагчид болохыг тодотгоод, ажлын амжилт хүсэв.
Төрийн жинхэнэ албан хаагчийн болон гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн тангараг өргөх ёслолыг төв болон Өмнөд, Баруун, Хойд бүс дэх газруудад нэгэн зэрэг зохион байгуулж байна.