Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Визийн зөвшөөрөл олголт өмнөх оноос 59.1 хувиар өсчээ


    Гадаадын иргэн, харьяатын газар 2022 онд нийт 17385 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 4465 гадаадын иргэнд виз, 36 улсын 7551 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 9236 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 15133 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 59.1 хувь, виз олголт 32.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 55.5 хувиар тус тус өсөж, оршин суух зөвшөөрлийн сунгалт 12.7 хувиар буурсан байна. 


    Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байгаа бөгөөд өнгөрөгч онд нийт 6206 аж ахуйн нэгж, байгууллагын 19051 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ. Мөн гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох системээр нийт 295118 гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгож, 24202 гадаадын иргэнийг цахимаар бүртгэсэн байна.