Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа 2023 оны 02 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ үү.
Үйл ажиллагааны тайланг ngoinfo@immigration.gov.mn цахим хаягаар, санхүүгийн тайланг шуудангаар 2023 оны 02 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд тус тус хүлээн авна.