Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллана

            Гадаадын иргэн, харьяатын газрын Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт, Зөрчил шалган шийдвэрлэх газрын Хяналтын улсын ахлах байцаагч Б.Тамир нар ХЭҮК-ын дарга Ж.Хунантай  уулзалт хийлээ.

            Уулзалтаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа иргэдийн бүртгэл, хяналт, зөрчлийн талаар танилцуулж, цаашид харилцан мэдээлэл солилцож, судалгаа дүн шинжилгээний ажилд хамтарч ажиллахаар тохиролцов.