Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Тусгай шалгалт зохион байгууллаа


Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 6 сул орон тоог нийтэд нээлттэй зарлуулж, сонгон шалгаруулалтын бүртгэл болон шалгалтыг “Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем”-ээр өнөөдөр /2023. 02. 10/ зохион байгууллаа.


Тус шалгалтад Өмнөд бүс дэх газрын ахлах мэргэжилтний 1, Дорноговь аймаг дахь мэргэжилтний 2, Зүүн бүс дэх газрын мэргэжилтний 3, нийт 6 албан тушаалын сул орон тоонд 14 иргэн бүртгүүлэх хүсэлт ирүүлснээс тухайн албан тушаалын шаардлага хангасан 11 иргэнийг бүртгэж, шалгалтад тэнцсэн 4 иргэнийг төрийн захиргааны албан тушаалд томилуулахаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргад уламжлав.