Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

БАРУУН БҮС ДЭХ ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 24 дүгээр тогтоолын дагуу ГИХГ-ын Баруун бүс дэх газрын УАЗ 469, Старекс, Ландкрузер 200 зэрэг нийт 3 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдааны хэлбэр

Нээлттэй

Гэрээний зүйл, автомашины танилцуулга

Худалдах хөрөнгийн гарал үүсэл:

  1. УАЗ-469:

2011 онд үйлдвэрлэгдэж, 2011 оны 06 дугаар сард Монгол улсад импортлогдон орж ирсэн. 2011 оны 06 дугаар сараас эхлэн ГИХГ-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан.

       Ашигласан нийт хугацаа: 12 жил

       Марк, техникийн үзүүлэлт: УАЗ 469

       Хөдөлгүүрийн багтаамж: 2445

       Арлын дугаар:  315100В0586542

       5 хүний суудалтай, 4 хаалгатай УАЗ 469 машин.

       Улсын бүртгэлийн дугаар: 6870 ХОҮ

Төлөв байдал: Авто машины ашиглалтын хугацаа дууссан хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон.

 

  1. Старекс:

2011 онд үйлдвэрлэгдэж, 2015 оны 08 дугаар сард Монгол улсад импортлогдон орж ирсэн. 2015 оны 09 дүгээр сараас эхлэн ГИХГ-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан.

       Ашигласан нийт хугацаа: 12 жил

       Марк, техникийн үзүүлэлт: Старекс Hyundai

       Хөдөлгүүрийн багтаамж 2500

       Арлын дугаар  KMJWA37JBBU329033

       8 хүний суудалтай, 4 хаалгатай суудлын машин.

       Улсын бүртгэлийн дугаар: 1940 ХОҮ

Төлөв байдал: Авто машины ашиглалтын хугацаа дууссан хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон.

 

  1. Ландкрузер 200:

2011 онд үйлдвэрлэгдэж, 2011 оны 07 дугаар сард Монгол улсад импортлогдон орж ирсэн. 2011 оны 07 дугаар сараас эхлэн ГИХГ-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан.

       Ашигласан нийт хугацаа: 16 жил

       Марк, техникийн үзүүлэлт: Тоёото Ланд 200

       Хөдөлгүүрийн багтаамж 4000

       Арлын дугаар  JTMHU09JXB5044595

       5 хүний суудалтай, 4 хаалгатай жип машин.

       Улсын бүртгэлийн дугаар: 1472 ХОА

Төлөв байдал: Авто машины ашиглалтын хугацаа дууссан хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон.

Дуудлагын худалдаа болох хугацаа

 

2023 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 10 цагт

 

Дуудлагын худалдаа болох газар

ГИХГ-ын Баруун бүс дэх газар Ховд аймгийн Жаргалант суманд болно.

Худалдах доод үнэ

  1. УАЗ-469  автомашин: 500,000 (таван зуун мянган) төгрөг;
  2. Старекс автомашин: 1,000,000 (нэг сая) төгрөг;
  3. Ландкрузер 200 автомашин: 3,000,000 (гурван сая) төгрөг.

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

  1. УАЗ-469:  500,000 төгрөгийн 25 хувь буюу 125,000 (нэг зуун хорин таван мянга) төгрөг байршуулсан баримт ирүүлнэ.
  2. Старекс: 1,000,000 төгрөгийн 25 хувь буюу 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг байршуулсан баримт ирүүлнэ.
  3.  Ландкрузер–200: 3,000,000 төгрөгийн 25 хувь буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг байршуулсан баримт ирүүлнэ.

Ялсан этгээдийг тогтоох журам

 

Үнэ хаялцсан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг тухайн өдөрт нь төлнө.

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч хуулийн этгээд: Гадаадын иргэн, харьяатын газар

Дансны дугаар: 100900012403

Дансны нэр: Гадаадын иргэн, ХГазар барьцаа 

Гүйлгээний утга: ГИХГ-ын Баруун бүс дэх газрын дуудлага худалдааны дэнчин

2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх.

Дуудлагын худалдаанд оролцогч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг маягтын дагуу бөглөх;
  • Дэнчин төлснийг нотлох баримт;
  • Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар;

Материалыг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагаас өмнө Ховд аймгийн Жаргалант суман дахь ГИХГ-н Баруун бүс дэх газарт хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах.

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч ГИХГ-ын Баруун бүс дэх газрын байранд ирж  үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 88401992 утсаар авна уу.