Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн “гадаад харилцааны мэргэжилтэн”-ий албан тушаалд нэр дэвшигчийн хувьд дараах баримт бичгийг ирүүлж болно.
  • гадаад хэлээр сургалт нь явагддаг их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан бол боловсролын баримт бичиг;
  • олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн баримт бичиг;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: shalgalt@immigration.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 70133464

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Гадаадын иргэн, харьяатын газар

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Гадаад харилцааны мэргэжилтэн

1

гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш

эрх зүй,

олон улсын харилцаа

Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдсан байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

2

Дорноговь аймаг дахь газар /Замын-Үүд суманд/

Мэргэжилтэн

2

гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш

эрх зүй,

олон улсын харилцаа, төрийн удирдлага, хүний нөөц,

менежмент

Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдсан байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

3

Баруун бүс дэх газар /Ховд аймгийн төвд/

Мэргэжилтэн

1

гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш

эрх зүй,

олон улсын харилцаа, төрийн удирдлага, хүний нөөц,

менежмент

Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдсан байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

4

Зүүн бүс дэх газар /Дорнод аймгийн төвд/

Мэргэжилтэн

2

гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш

эрх зүй,

олон улсын харилцаа, төрийн удирдлага, хүний нөөц,

менежмент

Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдсан байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

5

Хойд бүс дэх газрын Хөвсгөл аймаг дахь хэлтэс /Хөвсгөл аймгийн төвд/

Мэргэжилтэн

1

гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш

эрх зүй,

олон улсын харилцаа, төрийн удирдлага, хүний нөөц,

менежмент

Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдсан байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

САЛБАР ЗӨВЛӨЛ