Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газраас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Замын-Үүд авто замын боомтоор зорчиж буй зорчигчдод Авлигын эсрэг хуулийн 4.1 д заасан хуулийн этгээд буюу нийтийн албан тушаалтан, 7 дугаар зүйлд заасан нийтийн албан тушаалтны хориглох зүйл, Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаарын утас зэрэг мэдээлэл бүхий гарын авлагыг бэлтгэн сурталчиллаа.