Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 24 дүгээр тогтоолын дагуу ГИХГ-ын (Хьюндай Аксент авто машин) хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдааны хэлбэр |
Нээлттэй
|
Гэрээний зүйл, Суудлын автомашины дуудлага худалдаа |
Худалдах хөрөнгийн гарал үүсэл: 2007.11 сард Монгол улсад импортлогдон орж ирсэн. 2015.06 сараас эхлэн ГИХГ-ын Зүүн бүс дэх газарт албан хэрэгцээнд ашиглаж байсан.
Ашигласан хугацаа: 16 жил
Марк, техникийн үзүүлэлт: Хөдөлгүүрийн багтаамж-1399сс, 5 хүний суудалтай, 2 хаалгатай, суудлын жижиг тэрэг.
Улсын бүртгэлийн дугаар: 71-48 УБН
Төлөв байдал: Ашиглалтын хугацаа дууссан, хөдөлгүүр эвдэрсэн, явах эд анги шаардлага хангахгүй.
Товч танилцуулга: 2007-2022 оны хооронд ашиглагдаж байсан. |
Дуудлагын худалдаа болох хугацаа |
2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт
|
Дуудлагын худалдаа болох газар |
ГИХГ-ын төв байр |
Худалдах доод үнэ |
Дуудлагаар худалдах хөрөнгийн нэр: Хьюндай аксент суудлын авто машин Худалдах доод үнэ: 250,000 ( таван зуун мянга) төгрөг. |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ |
Худалдах доод (250,000₮) үнийн 25 хувь буюу 62,500 (жаран хоёр мянга таван зуун) төгрөг. |
Ялсан этгээдийг тогтоох журам
|
Үнэ хаялцсан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл |
Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчинг байршуулах данс |
Хүлээн авагч хуулийн этгээд: Гадаадын иргэн, харьяатын газар Дансны дугаар: 100900012403 Дансны нэр: Гадаадын иргэн, ХГазар барьцаа |
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2023 оны 06 дугаар сарын 9 -ны өдрийн 16 цаг хүртэл ХУД 21-р хороо Буян-Ухаа Дэнжид Гадаадын иргэн, харьяатын өөрийн байрны 310 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч ГИХГ-ын төв байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99063914 утсаар авна уу.