Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
БНХАУ-ын иргэн А.Лхамжав /Lamuzhabu/ нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад жуулчин ангиллын визээр орж ирсэн. Улмаар Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад байх хугацаагаа 1 удаа 30 хүртэл хоногоор сунгаж, визийнхээ хүчинтэй хугацаанд Монгол Улсаас гарсан.
Тухайн иргэн нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, виз зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргаагүй учраас тухайн гадаадын иргэнийг шалгаж, албадан гаргаагүй болохыг мэдэгдэж байна.