Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-аас Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн нээлт 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сөүл хотноо болж өнгөрлөө. Төслийн нээлтэд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр нар оролцож, төслийг хамтран хэрэгжүүлэх БНСУ-ын Цагаачлалын бодлого судалгааны төв (MRTC)-тэй “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэлээ. Ийнхүү санамж бичиг байгуулснаар хоёр байгууллагын олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улс ба Бүгд Найрамдах Солонгос Улсын түншлэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.
Төслийн хүрээнд албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлж буй сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид хамрагдаж байна. БНСУ-д зохион байгуулагдаж буй тус сургалт нь Солонгос улсын хөгжил, цагаачлалын тогтолцоо ба бодлого боловсруулах туршлагыг хуваалцаж, шинэлэг технологийг судлах, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд удирдах албан тушаалтны сургалт, гүйцэтгэх албан тушаалтны сургалт гэсэн хоёр чиглэлээр үргэлжлэх юм.
Мөн сургалтын хөтөлбөрийн хүрээнд Хууль зүйн яам, Цагаачлалын алба, Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төв, Инчон олон улсын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хамгаалах корпорацын үйл ажиллагаа болон нэвтрүүлсэн дэвшилтэт техник технологи, шилдэг туршлагатай танилцлаа.