Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор санаачлан, хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Гадаадын иргэн, харьяатын газрын хамт олон нэгдэж, Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр “Ногоон хэрэм” төслийн байршилд мод тарилаа.

Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Ташрамд мэдээлэхэд, Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүнд буюу цөлжилтөд өртсөн судалгаа бий бөгөөд “Тэрбум мод” хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн хүнд хэлбэрээр өртсөн 129 сая га талбайн хэмжээг 4 хувиар бууруулах боломжтой юм байна.

Иймд үндэсний хөдөлгөөнийг дэмжиж иргэн бүр ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж байна.