Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

14 мянга гаруй гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард 4328 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 1222 гадаадын иргэнд виз, 31 улсын 4546 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2087 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1821 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Түүнчлэн Eimmigration.mn цахим үйлчилгээний системээр виз, оршин суух зөвшөөрлийн 10 төрлийн үйлчилгээ үзүүлж, 4586 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 14395 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэлээ. Мөн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 1082 иргэнд утсаар, 480 иргэнд биечлэн, 10 иргэнд цахимаар, нийт 1572 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.