Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа

Гадаадын иргэн, харьяатын газар, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвтэй хамтран албан хаагчдыг болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадал олгох сургалтад хамрууллаа.

Сургалтаар газар хөдлөлт, гал түймрийн гамшгийн үед авах арга хэмжээ, галт түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чиглэлээр ажлын байр болон өдөр тутмын амьдралд зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдээллүүдийг өгсөн юм.

 Сургалтад хамрагдсанаар гамшиг осол тохиолдсон үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тусламж үзүүлэх, учирч болох эрсдэлээс сэргийлэх, учирсан эрсдэлийг хохирол багатай даван туулах мэдлэг, дадлага олгосон чухал ач холбогдолтой байлаа.