Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалтад хамрууллаа

Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдын мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, онцлог, чиг үүргийг таниулах зорилготой чиглүүлэх сургалтыг 2023 оны 09 сарын 18-аас 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжид шинээр томилогдсон 10 албан хаагч хамрагдсан бөгөөд өнөөдөр сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад сургалтын батламж гардуулав.

Сургалтаар байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааны зохион байгуулалт, үндсэн чиг үүргийн талаар нэгдсэн ойлголт өгч чиглүүлэх, холбогдох хууль тогтоомжийг таниулах, зааварчилгаа өгөх, мөн Виз, зөвшөөрөл, Иргэний харьяалал, Зөрчил шалган шийдвэрлэх газруудад дадлага хийлгэх зэргээр  шинээр томилогдсон албан хаагчдад өргөн хүрээний мэдлэг, мэдээллийг олгосон юм.