Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдийн анхааралд

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн гадаадын иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу дараах шийтгэлийг оногдуулна.

 

  1. Гадаадын иргэний бүртгэл (48 цагийн дотор бүртгүүлэх, хаягийн бүртгэл, шинээр төрсөн цагаач иргэний бүртгэл)-ийг хийгээгүй, оршин суух үнэмлэхийг үрэгдүүлсэн, санаатай гэмтээсэн, паспорт, паспортыг орлох баримт бичиг, эсвэл оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчихоор зааснаас бусад нутаг дэвсгэрт зорчсон бол 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
  2. Гадаадын иргэнийг хуульд заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол уригч иргэнийг 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ 2 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
  3. Монгол Улсын хилээр орж ирснээс хойш хуанлийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл аваагүй, виз болон оршин суух хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэнийг ХЭТРҮҮЛСЭН ХОНОГ ТУТАМ 10,000 ТӨГРӨГӨӨР, уригч иргэн, хуулийн этгээдийг ГАДААДЫН ИРГЭН ТУС БҮРЭЭР ЗӨРЧИЛД ТООЦОН ХЭТРҮҮЛСЭН ХОНОГ ТУТАМ 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТУС ТУС  ТОРГОНО.

Түүнчлэн виз, бүртгэлийн журмыг жилд хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж Зөрчлийн тухай хуулиар торгуулсан, виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 2 сар буюу түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАХ үндэслэл болохыг анхаарна уу.