Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүрэг /видео/

ГАДААДЫН ИРГЭНИЙГ УРИГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ


  • Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх
  • Гадаадын иргэн Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах
  • Монгол улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах үүрэгтэй.

ГАДААДЫН ИРГЭНИЙ ҮҮРЭГ 

  • Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх;
  • Хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлэх;
  • Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар төлөх;
  • Монгол Улсад зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн хугацаанд байх, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хугацаандаа буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар тус улсаас гарах;
  • паспорт, эсхүл Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах;
  • хууль тогтоомжид заасан бусад үүрэг.