Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа

Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтэс, Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр Харьяатын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох журмуудыг таниулан сурталчилж, байгууллагаас үзүүлж буй цахим үйлчилгээний талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн өдөрлөгийн үеэр  20 гаруй иргэнд түр ирэгчийн бүртгэл, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ үзүүлж, 6 орны 68 гадаадын иргэнд үйлчилгээтэй зөвлөгөө өгсөн юм.