Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсад албаны болон хувийн зорилгоор оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia.mn-ээс үйлчилгээ авах боломжтой боллоо. Тодруулбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Гадаадын иргэнд түүнийг харьяалах улсын товчлол, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг өгөгдлийг багтаасан хоорондоо давхцахгүй 13 оронтой бүртгэлийн дугаарыг Гадаадын иргэн, харьяатын газраас олгож эхэлсэн бөгөөд уг дугаарыг ашиглан E-mongolia.mn-д нэвтэрч, төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудаас үйлчилгээ авах эхлэл ийнхүү тавигдаж байна.
Гадаадын иргэн E-Mongolia.mn платформ дараах байдлаар нэвтрэх боломжтой. Үүнд:
E-Mongolia.mn-ээс Гадаадын иргэн, харьяатын газрын дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
E-Mongolia.mn платформд нэвтрэх бүртгэлийн дугаарыг гадаадын иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд үндэслэн олгох ба гадаадын иргэн цахим шуудангаар буюу гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээх, эсвэл төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнийг ашиглан хялбар аргаар бүртгэлийн дугаараа авах боломжтой.