Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сургалт зохион байгууллаа

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан  “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Түмэнбаяртай хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Уг сургалтаар Зөвшөөрлийн тухай хуульд орсон гол зохицуулалт, гадаадын иргэдэд олгох зөвшөөрөл, мөн зөвшөөрөл олгох, сунгах хугацаатай холбоотой зохицуулалт зэрэг өргөн агуулгаар мэдээлэл өгөв.

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрөөс олгодог 1600 зөвшөөрөл  350 болж, тав дахин буурсан төдийгүй зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасгаж, авлига, албан тушаалын ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болсныг тайлбарлалаа.

Сургалтад төвийн нэгжийн 50 албан хаагч танхимаар, орон нутаг дахь нэгжийн 50 албан хаагч цахимаар нийт 100 албан хаагч хамрагдаж, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн юм.