Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн "Гэрэгэ киоск"-ийг өнгөрсөн тавдугаар сараас үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Тэгвэл төлбөр төлөх цахим сувгийг дахин нэмэгдүүлж, QPay үйлчилгээг өнөөдрөөс (2021.10.19) ашиглаж эхэллээ. Тодруулбал, үйлчлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн ашигладаг банкны аппликейшнаа ашиглан, виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, торгууль, шийтгэвэр, харьяат, төрийн бус байгууллага зэрэг 70 гаруй төрлийн үйлчилгээний хураамжийг Qpay-ээр төлөх юм. Ингэснээр үйлчилгээний хураамж төлөхийн тулд заавал банканд дугаарлаж, хугацаа алдах шаардлагагүй, хялбар аргаар төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэж байна. .
Харин Qpay ашиглах боломжгүй тохиолдол “Гэрэгэ киоск” болон өөрт ойр байрлах банканд төлбөрөө төлж болно.