Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газраас хилийн боомт, орон нутагт ажиллаж буй албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бүсийн газруудад албаны байр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын 990 кв.м талбай бүхий 2 давхар албаны шинэ байрыг ашиглалтад орууллаа.
Өмнөд бүс дэх газар нь Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймаг, нүүрс экспортын голлох гарц болох Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг хариуцан, гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж байгууллагуудад виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалалтай холбоотой бүх төрлийн үйлчилгээ үзүүлж, гадаадын иргэдэд хяналт тавих, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Ийнхүү тус бүсийн газар нь албаны шинэ байртай болсноор иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэд тав тухтай орчинд төрийн үйлчилгээ авах боломж бүрдэж байна.