Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын анхааралд

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-д заасны дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд 2024 оны үйл ажиллагаа болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн тайлан мэдээг 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ үү.

Тайланг 2025 оны 02 дугаар сарын 01-15-ны хооронд ngoinfo@immigration.gov.mn цахим хаягаар, мөн  шуудангаар хүлээн авна.