Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн, энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөн БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох ажиллах хүчний визийн асуудал, албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр богино, дунд хугацааны сургалтад хамруулах асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Гадаад харилцаа, судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Билгүүн нар оролцлоо.