Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

2470 гадаадын иргэн дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна

     Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахь тунгийн Синофарм болон Файзер  вакциныг 18-аас дээш насны иргэдийн сонголтод үндэслэн хийж байна.

   Тэгвэл Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэд коронавируст халдварын эсрэг нэмэлт тунг Монгол иргэдийн адил харьяалал харгалзахгүй хийлгэх боломжтой бөгөөд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт холбогдох бичиг баримттайгаа /паспорт, оршин суух үнэмлэх/ очин нэмэлт тундаа хамрагдаж болох юм.  

   Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар халдвараас сэргийлэх, өмнөх хоёр тунгийн нөлөөгөөр тогтсон дархлааг сэргээх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх боломжтой.

  Өнөөдрийн байдлаар 2470 гадаадын иргэн дархлаажуулалтад бүрэн хамрагджээ.