Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Орон нутаг дахь газрын албан хаагчдыг сэлгэн ажиллуулж байна

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаалаар орон нутаг газар, хэлтсийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулж байна.

Энэ удаад Дорноговь аймаг дахь газар, Өмнөд бүс дэх газар, Хойд бүс дэх газар, Баруун бүс дэх газар, Зүүн бүс дэх газрын нийт 6 албан хаагчийг 11 дүгээр сарын 01-21-ний өдрүүдэд Агаарын замын боомт хариуцсан газрын “Чингис хаан” олон улсын боомт болон Виз зөвшөөрлийн газарт дадлагажуулж, сэлгэн ажиллуулж эхэллээ.

Цаашид шат дараатайгаар төвийн албан хаагчдыг орон нутагт дахь боомтод, орон нутагт дахь газар, хэлтсийн албан хаагчдийг төвд сэлгэн ажиллуулна.