Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан 8 төрлийн үйлчилгээ E-Mongolia системд байршина

Гадаадын иргэн, харьяатын газар гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлж буй зарим төрлийн үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгэхээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд E-Mongolia төслийн багийнхан цахим системд байршуулж, бэлэн болгосон ГИХГ-ын 8 төрлийн цахим үйлчилгээний талаар танилцуулж, системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх, үйлчилгээний хүсэлтийг хэрхэн хүлээн авах талаар  албан хаагчдад өнөөдөр /2021.11.04/ сургалт хийлээ. 


Энэхүү хөгжүүлэлт бүрэн хийгдэж дууссанаар гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тодорхойлолт, олон улсын болон гадаадын улсын ТББ-ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт, Монгол Улсын харьяатаас гарсан эсэх тухай тодорхойлолт, Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт, иргэний  харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт, гадаадын иргэний бүртгэл, оршин суух зөвшөөрөлтэй эсэх лавлагаа, хасалт хийсэн тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээг E-Mongolia нэгдсэн системээр авах боломжтой болно.