Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсад өнөөдрийн /2021.11.08/ байдлаар 123 улсын 16642 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, Албан хэргээр 206, хөрөнгө оруулагчаар 1472, хөдөлмөр эрхлэгчээр 5802, гэр бүлийн зорилгоор 6240, суралцахаар 676, цагаачлахаар 1888, түр ирэгчээр 358 гадаадын иргэн байна.
Өнгөрөгч аравдугаар сард гадаадын 149 иргэнд виз, 691 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, 6 улсын 10 иргэнд цахим виз олголоо.