Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр /2021.11.12/ хүлээн авч уулзав.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Монгол, Турк хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжиж буйд баяртай байгаагаа уулзалтын эхэнд онцлоод, хоёр орны ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.
Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлт, виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг хурдан шуурхай өгч, хууль бус үйлдэлд автаж эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар тохиролцлоо.
Түүнчлэн Элчин сайд Зафер Атеш төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хоёр улсын ижил чиг үүргийг байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.