Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Австрали Улсын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Нэйл Сандерсонийг хүлээн авч уулзлаа

            Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Австрали Улсын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Нэйл Сандерсон болон консул, нэгдүгээр нарийн бичгийн дарга Стивэн Канаридис нарыг өнөөдөр /2021.11.18/ хүлээн авч уулзлаа.

            Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Монгол Улсад оршин сууж буй Австрали улсын иргэдийн тоон мэдээлэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон шинэчлэлт, цахим виз болон байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн Монгол Улс, Австрали Улс хооронд иргэд харилцан зорчих нөхцөл сайжирч буйтай холбогдуулан Австрали Улсын Цагаачлалын байгууллагатай холбоо тогтоож, хамтран ажиллах, туршлага солилцох саналаа илэрхийлэв.

            Элчин сайдын хэргийг түр хамаарагч Нэйл Сандерсон цахим виз олгож эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, цаашид Монгол Улсад илүү олон жуулчин ирээсэй гэж хүсч байна гэлээ.

            Монгол Улсад өнөөдрийн байдлаар Австрали Улсын 512 иргэн оршин сууж байгаа бөгөөд дийлэнх хувь нь уул уурхайн салбарт хөдөлмөр эрхэлж байна.