Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэж байна

Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор баталгаат шуудангаар /KGB Tegbe/ хүргэж байна. Тодруулбал, Үйлчилгээтэй холбоотой хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн шийдвэр гарснаас хойш 24-36 цагийн хугацаанд баримт бичгийг үйлчлүүлэгчид хүргэх юм. Хэрэв татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгоно. 

Ийхүү хүргэлтийн үйлчилгээ нэвтэрснээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага баримт бичгээ авахаар заавал биечлэн очих шаардлагагүй цаг хугацаа хэмнэн, гараас гарт найдвартай, шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэж байна.