Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг өнөөдөр /2021.11.25/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Тус хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад ТИКА-гийн Хөтөлбөрийн дэд зохицуулагч Жэйлан Атмажа болон Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Мөнхбаатар, ГИХГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх нар оролцлоо.