Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэнийг гар утасны аппликэйшнаар бүртгүүлэх боломжтой

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт "Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлнэ" гэж заасан. Үүний дагуу гадаадын иргэнийг уригч, орон байраар хангасан иргэн, ахуйн нэгж байгууллагууд "E-Immigration" аппликейшн ашиглан гадаадын иргэнийг гар утсаараа хялбар аргаар бүртгүүлэх боломжтой.

 Гар утасны аппликэйшнаар гадаадын иргэнийг бүртгүүлэхдээ “E-Mongolia” нэвтрэх эрхээрээ нэвтэрч, аппликэйшний баруун доод буланд байрлах бүртгэлийн цэсийг сонгон гадаадын иргэний мэдээллийг үнэн, зөв бөглөж илгээснээр тухайн гадаадын иргэний бүртгэл баталгаажна.  
Аппликэйшн татах: 


Android - E-Immigration - Apps on Google Play
iOS - ‎e-immigration mongolia on the App Store (apple.com)