Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага хамтран зохион байгуулсан "Шилжилт Хөдөлгөөний Түншлэл" хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д. Мөнхбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх нар оролцож, хилийн нэгдсэн удирдлага, засаглалаар дамжуулан шилжин суурьшигчдын эрхийг хамгаалах чиглэлээр илтгэл тавьж, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаа цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулсан юм.