Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газраас “Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт олон тооны хятад иргэд хараа хяналтгүй явж байна” гэх мэдээллийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт явууллаа.
Хяналт шалгалтаар тухайн нэр бүхий иргэд нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тухай” 213 дугаар тогтоол, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу “Вестерн холд” ХХК-ийн урилгаар хөдөлмөр эрхлэгч ангиллын визээр оршин сууж, үйлдвэрийн бүтээн байгуулалтад ажиллаж байгаа нь тогтоогдсон. Мөн виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зөрчил илрээгүй тул тухайн уригч аж ахуйн нэгжид уригчийн үүргээ биелүүлж, хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллахыг санууллаа.
Ховд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 орны 165 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Эдгээр иргэдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавин ажиллаж байна