Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

"Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт” сэдэвт цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа

Гадаадын иргэн, харьяатын газар,  ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо хамтран хоёр орны хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр,  хууль эрх зүйн шинэчлэлийн талаар харилцан мэдээлэл солилцох зорилгоор “Цахим виз, хил орчмын аялал жуулчлалын виз олголтын тухай болон цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт” сэдэвт цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

 


Цахим уулзалтад Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци,  Эрээн хотын худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хороо болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалтаар Монгол Улсын цахим болон хил орчмын аялал жуулчлалын визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хөрөнгө оруулагчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээр гадаад иргэдийн оруулж буй бодит хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд хамтран ажиллах санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.