Та "C" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.
Дээрх ангиллын визийг Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд олгоно.
1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;
3. Үндсэн C2 иргэний паспортын хуулбар;
4. Тухайн хамаарал бүхий этгээд /гадаадын иргэн/-ийн паспортын хуулбар;
5. Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт бүрдүүлнэ.
6. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
7. Визийн хураамжийн төлбөр: 2500₮ /Төрийн сан 100061400941/