Та "C" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.

Дээрх ангиллын визийг Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд олгоно.

 

"C4" ангиллын визийн зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлж Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

 

1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;
3. Үндсэн C4 иргэний паспортын хуулбар;
4. Тухайн хамаарал бүхий этгээд /гадаадын иргэн/-ийн паспортын хуулбар;
5. Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт бүрдүүлнэ.
6. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
7. Визийн хураамжийн төлбөр: 2500₮   /Төрийн сан 100061400941/