Монгол Улсын харьяат болохын тулд дараах нөхцөлийг хангасан байна.
-
Амьжиргааны зохих чадвар эх үүсвэртэй байх Хүсэлт гаргагчийн сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү болох тухай холбогдох байгууллагуудын тодорхойлолт
-
Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын үндсэн хуулийн талаарх зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяаллын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт таваас доошгүй жил байнга оршин суусан байх.
-
Хүсэлт гаргагчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын буюу тухайн улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт авсан байх шаардлага тавигддаг.
Шийдвэрлэх хугацаа:
-
6 сараас 1 жил
Төлбөр:
-
Төлбөр Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /60000/ ₮ Голомт банк- 1320000052 дансанд тушаах