Эхлэл     Зөрчил шалган шийдвэрлэх

Оршин суух зөвшөөрөл, визийн хугацаа хэтрүүлсэн бол

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Зөрчил гаргах болсон шалтгаан, түүнийг шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
  2. Гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийн хуулбар (тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг, хугацаа хэтрүүлсэн виз, эсхүл хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас, оршин суух үнэмлэхний хуулбар)
  3. Гадаадын иргэнийг төлөөлж буй бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  4. Торгууль төлсөн санхүүгийн баримт 2 хувь

 

 

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг
  2. Оршин суух зөвшөөрөл аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг
  3. Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. Хугацаа хэтрүүлсэн хоног тутам 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох 

 

Анхаарах зүйл

  1. 1 торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн дээд хэмжээ нь 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс хэтрэхгүй байна.
  3. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
     

 

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Зөрчил гаргах болсон шалтгаан, түүнийг шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхэд хуулийн этгээдээс байгууллагын хууль ёсны төлөөлөгчид олгосон итгэмжлэл, бичиг баримтын хуулбар
  4. Гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийн хуулбар (тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг, хугацаа хэтрүүлсэн виз, эсхүл хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас, оршин суух үнэмлэхний хуулбар)
  5. Оршин суух зөвшөөрлөө аваагүй эсхүл оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эсхүл хасалт хийсэн тодорхойлолтын хуулбар
  6. Торгууль төлсөн санхүүгийн баримт 2 хувь 
  7. Уригч аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны төлөөлөгч тухайн төлөөлж буй байгууллагадаа ажилладаг болохыг нотлох нийгмийн даатгалын лавлагаа (сүүлийн 6 сараар) 

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэг
  2. Оршин суух зөвшөөрөл аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг
  3. Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. Гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцон хэтрүүлсэн хоног тутам 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Анхаарах зүйл

  1. 1 торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний  хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр дурдсанаас өөр субъект тухайн хуулийн этгээдийг төлөөлж, зөрчил шийдвэрлүүлэх албан бичигт гарын үсэг зурсан бол эрх олгосон бичиг баримт (компаний дүрэм, эрх олгосон тушаал, шийдвэрийн хуулбар гэх мэт)-ын хуулбарыг хавсаргана.