Эхлэл     Бүртгэлийн журам зөрчсөн бол

Бүртгэлийн журам зөрчсөн бол

Зөрчил гаргасан субъект

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

- Тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг;

- Визтэй хэсэг буюу зарим иргэдийн хувьд цахим виз;

- Хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас гэх.мэт

  1. Зөрчил гаргасан шалтгаан нөхцөлийг тодорхой дурдаж, гаргасан зөрчлөө шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  2. Гадаадын иргэний паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг болон визтэй хэсгийн хуулбар; Үүнд:
  3. Зөрчил гаргасан гадаадын иргэн 18 насанд хүрээгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт нотлох бичиг баримттайгаа ирэх;
  4. Орчуулагч, хэлмэрч (Орчуулагч, хэлмэрч нь тухайн орны эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгтийг ашиглах чадвартай, түүнийгээ батлах боловсролын диплом, эсхүл Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооноос олгосон гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар);
  5. Бусад (ЗШШТХ-ийн 4.14 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шаардлагатай гэж үзсэн бусад баримтат мэдээлэл);

 

Санамж: Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдах ба гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь зөрчилд холбогдогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй. (ЗШШТХ-ийн 1.5 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг).

 

 

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Анхаарах зүйл

  1. 1 торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний  хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
     

 

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

 

- Тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг;

- Визтэй хэсэг буюу зарим иргэдийн хувьд цахим виз;

- Хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас гэх.мэт

  1. Зөрчил гаргасан шалтгаан нөхцөлийг тодорхой дурдаж, гаргасан зөрчлөө шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  2. Уригч иргэний баримт бичиг (иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт, паспортыг орлох баримт бичиг);
  3. Гадаадын иргэний паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг болон визтэй хэсгийн хуулбар; Үүнд:
  4. Орчуулагч, хэлмэрч (Орчуулагч, хэлмэрч нь тухайн орны эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгтийг ашиглах чадвартай, түүнийгээ батлах боловсролын диплом, эсхүл Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооноос олгосон гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар);
  5. Бусад (ЗШШТХ-ийн 4.14 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шаардлагатай гэж үзсэн бусад баримтат мэдээлэл);

 

Санамж: Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдах ба Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь зөрчилд холбогдогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй. (ЗШШТХ-ийн 1.5 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг).

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Анхаарах зүйл

  1. Нэг торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний  хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
  3. Гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцохгүйгээр гагцхүү гаргасан зөрчилд нь торгох шийтгэл оногдуулдаг.  

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Зөрчил гаргасан шалтгаан нөхцөлийг тодорхой дурдаж, гаргасан зөрчлөө шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хуулийн этгээдийн эрхгүй бол татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар);
  3. Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч томилсон итгэмжлэл (томилогдсон хууль ёсны төлөөлөгч нь өөрийн иргэний үнэмлэх, эсхүл ажлын үнэмлэхтэй ирэх);
  4. Гадаадын иргэний паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг болон визтэй хэсгийн хуулбар; Үүнд:

  5. - Тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг;

    - Визтэй хэсэг буюу зарим иргэдийн хувьд цахим виз;

    - Хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас гэх.мэт

  6. Орчуулагч, хэлмэрч (Орчуулагч, хэлмэрч нь тухайн орны эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгтийг ашиглах чадвартай, түүнийгээ батлах боловсролын диплом, эсхүл Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооноос олгосон гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар);

  7. Хууль ёсны төлөөлөгч нь гадаадын иргэнийг уригч аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг болохыг нотлох нийгмийн даатгалын лавлагаа;

  8. Бусад (ЗШШТХ-ийн 4.14 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шаардлагатай гэж үзсэн бусад баримтат мэдээлэл);

 

Санамж: Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдах ба Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь зөрчилд холбогдогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй. (ЗШШТХ-ийн 1.5 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг).

 

 

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

Зөрчил шийдвэрлүүлэхэд Хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичгийн үлгэрчилсэн загвар

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Анхаарах зүйл

  1.  Нэг торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний  хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр дурдсанаас өөр субъект тухайн хуулийн этгээдийг төлөөлж, зөрчил шийдвэрлүүлэх албан бичигт гарын үсэг зурсан бол эрх олгосон бичиг баримт (компаний дүрэм, эрх олгосон тушаал, шийдвэрийн хуулбар гэх мэт)-ын хуулбарыг хавсаргана.
  4. Гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцохгүйгээр гагцхүү гаргасан зөрчилд нь торгох шийтгэл оногдуулдаг.