Эхлэл     Бүртгэлийн журам зөрчсөн бол

Бүртгэлийн журам зөрчсөн бол

Зөрчил гаргасан субъект

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Зөрчил гаргах болсон шалтгаан, түүнийг шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
  2. Гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийн хуулбар (тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг, хугацаа хэтрүүлсэн виз, эсхүл хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас, оршин суух үнэмлэхний хуулбар)
  3. Гадаадын иргэнийг төлөөлж буй бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  4. Торгууль төлсөн санхүүгийн баримт 2 хувь

 

 

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Анхаарах зүйл

  1. 1 торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний  хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
     

 

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Зөрчил гаргах болсон шалтгаан, түүнийг шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
  2. Уригч иргэний бичиг баримтын хуулбар (иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт, паспортыг орлох бичиг баримт)
  3. Гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийн хуулбар (тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг, хугацаа хэтрүүлсэн виз, эсхүл хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас, оршин суух үнэмлэхний хуулбар)
  4. Уригч иргэнийг төлөөлж буй бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  5. Торгууль төлсөн санхүүгийн баримт 2 хувь

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Анхаарах зүйл

  1. Нэг торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний  хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
  3. Гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцохгүйгээр гагцхүү гаргасан зөрчилд нь торгох шийтгэл оногдуулдаг.  

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Зөрчил гаргах болсон шалтгаан, түүнийг шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхэд хуулийн этгээдээс байгууллагын хууль ёсны төлөөлөгчид олгосон итгэмжлэл, бичиг баримтын хуулбар
  4. Гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийн хуулбар (тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг, хугацаа хэтрүүлсэн виз, эсхүл хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас, оршин суух үнэмлэхний хуулбар)
  5. Торгууль төлсөн санхүүгийн баримт 2 хувь
  6. Уригч аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны төлөөлөгч тухайн төлөөлж буй байгууллагадаа ажилладаг болохыг нотлох нийгмийн даатгалын лавлагаа (сүүлийн 6 сараар) 

 

 

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Анхаарах зүйл

  1.  Нэг торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний  хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр дурдсанаас өөр субъект тухайн хуулийн этгээдийг төлөөлж, зөрчил шийдвэрлүүлэх албан бичигт гарын үсэг зурсан бол эрх олгосон бичиг баримт (компаний дүрэм, эрх олгосон тушаал, шийдвэрийн хуулбар гэх мэт)-ын хуулбарыг хавсаргана.
  4. Гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцохгүйгээр гагцхүү гаргасан зөрчилд нь торгох шийтгэл оногдуулдаг.