Эхлэл     Бусад зөрчил гаргасан бол

Бусад зөрчил гаргасан бол

Хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн. Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан. Зорчих журам зөрчсөн. Оршин суух үнэмлэхийн журам зөрчсөн. Биедээ бичиг баримтаа авч яваагүй.

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Зөрчил гаргах болсон шалтгаан, түүнийг шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
  2. Зарлуулж, хүчингүйд тооцуулсан тодорхойлолт
  3. Гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийн хуулбар (тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг)
  4. Гадаадын иргэнийг төлөөлж буй бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  5. Торгууль төлсөн санхүүгийн баримт 2 хувь

 

 

Зөрчлийн зүйлчлэл:

  1. Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг

 

Торгох шийтгэлийн хэмжээ:

  1. 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Анхаарах зүйл:

  1. 1 торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй