Эхлэл Covid-19
АЖЛЫН БАЙРАНД COVID-19 ХАЛДВАРЫН ТАРХАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЛБАН ХААГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ
Нэг. Албан хаагчдын дунд халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх талаар
Хоёр. Ажлын байранд ариун цэвэр эрүүл ахуйг сахих талаар
Хэрвээ танд доорх шинж тэмдгүүд илэрч байвал халдвар авсан байх магадлалтай.
Үүнд:
КОВИД-19-ийн халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх магадлалтай.
Энэ тохиолдолд та айж сандралгүй гэртээ өөрийгөө 10 хоног тусгаарлаж аль болох шингэн зүйлийг халуун, бүлээнээр ууж, илчлэг сайтай хоол хүнс идэж, маш сайн унтаж амрах хэрэгтэй.
Хөнгөн дасгал, хөдөлгөөн хийгээрэй.
Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.
Мөн Д аминдэм 4,000-5,000 мг-аар өдөрт нэг удаа, С аминдэмийг 1,000 мг-аар өдөрт нэг удаа 14 хоногийн турш ууна.
Зарим тохиолдолд гүйлгэх, бөөлжих шинжүүд илэрч байвал эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай бөгөөд 119 дугаараас тусламж, мэдээлэл авна уу.
Хэдийгээр ТА вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн энхрий бяцхан үрс, жирэмсэн эхчүүдийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаарай!