Эхлэл Гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргах
Албадан гаргах үндэслэл
- Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус буюу хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон (Албадан гаргах хугацаа 5 жил)
- Виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн (Албадан гаргах хугацаа 1-3 жил);
- Түр ирэгч нь виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасан хариуцлага хүлээсэн (Албадан гаргах хугацаа 1 жил)
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан (Албадан гаргах хугацаа 10 жил)
- Сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон (Албадан гаргах хугацаа 10 жил)
- Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн (Албадан гаргах хугацаа 5 жил)
- Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн (Албадан гаргах хугацаа 3 жил)
- Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан (Албадан гаргах хугацаа 3 жил)
- Монгол Улсаас сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй (Албадан гаргах хугацаа 1 жил)
- Нийгмийн хэв журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн гадаадын иргэний талаар цагдаагийн байгууллагаас үндэслэл бүхий санал ирүүлсэн (Албадан гаргах хугацаа 1 жил)
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн (Албадан гаргах хугацаа 10 жил)
- Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон (Албадан гаргах хугацаа 1-10 жил)
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Зөрчил шалган шийдвэрлэх газар
Холбоо барих утас: 7013-3448