Та "H" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.

Дээрх ангиллын визийг Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэнд олгоно.

 

"H1" ангиллын визийн зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлж Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

 

1. Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт;
2. Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан тодорхойлолт;
3. Гадаадын иргэний паспортын хуулбар;
4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
5. Шаардлагатай бусад баримт бичиг;
6. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
7. Визийн хураамжийн төлбөр: 2500₮   /Төрийн сан 100061400941/